Terms and Conditions

WESTERN UNION® MONEY TRANSFERSM ҮЙЛЧИЛГЭЭГ ДАРААХ НӨХЦӨЛ, БОЛЗЛЫН ҮНДСЭН ДЭЭР ҮЗҮҮЛНЭ

Western Union® Money TransferSM гүйлгээг дэлхий даяар байрлах Western Union®-ы төлөөлөгчөөс илгээж, хүлээн авах боломжтой. Үйлчлүүлэгч ойролцоох төлөөлөгчийн хаяг, ажиллах цагийн хуваарийг олж мэдэхийн тулд доор заасан дугаараар холбогдож болно. Зарим төлөөлөгчид 24 цагийн турш ажилладаг.

Ердийн мөнгөн гуйвуулгыг хүлээн авагч хэдхэн минутын дотор хүлээн авах боломжтой ч Western Union-ы хүлээн авагч төлөөлөгчийн (цаашид “төлөөлөгч” гэх) ажиллах цагийн хуваариас хамаарна. Дараагийн өдөр/хоёр өдрийн дараа хүлээн авах болон дансанд суурилсан мөнгөн гуйвуулгын үйлчилгээнүүдийг хүсэлт гаргасны дагуу зарим улсуудад үзүүлдэг. Дараагийн өдөр/хоёр өдрийн дараа хүлээн авах мөнгөн гуйвуулгын үйлчилгээ ашиглан илгээсэн мөнгийг 24, 48 цагийн дотор тус тус хүлээн авах боломжтой болно. Дансаар хийх гуйвуулгад ерөнхийдөө ажлын 5 хүртэл хоногийн хугацаа шаардлагатай ба харин мобайл хэтэвчээр хийсэн гуйвуулгыг ихэвчлэн хэдхэн минутын дотор хүлээн авах боломжтой. Зарим улс орон дахь мөнгөн дүнгийн хязгаарлалт, хууль тогтоомжийн болон бусад хязгаарлалтаас хэтрүүлсэн тохиолдолд гүйлгээ саатаж болно. Western Union ямар ч тохиолдолд аливаа банкны төлөөлөгч эсвэл итгэмжлэл авсан этгээдийн үүрэг гүйцэтгэхгүй бөгөөд аливаа банкны нэрийн өмнөөс мөнгөн орлого хүлээн авахгүй. Дэлгэрэнгүй мэдээлэл хүсвэл доорх дугаараар залгана уу.

Мөнгөн гуйвуулгыг ердийн үед бэлэн мөнгөөр олгодог боловч зарим төлөөлөгч чекээр эсвэл бэлэн мөнгө, чек хослуулсан байдлаар олгох буюу өөр арга зам санал болгож болно эсвэл хүлээн авагч мөнгийг хүлээн авах өөр арга зам сонгож болох бөгөөд зарим мөнгөн гуйвуулгыг дансаар шилжүүлж болно. Бэлэн мөнгөөр олгох бүх тохиолдолд хүлээн авагч нь өөрийгөө мөн болохыг нотлох баримтыг үзүүлэх, Western Union-ы шаардсан мөнгөн гуйвуулгатай холбоотой бүх мэдээлэл, үүний дотор илгээгч болон хүлээн авагчийн нэрс, илгээсэн улс, мөнгөн дүнгийн ойролцоо утга, MTCN-ыг гаргаж өгөх, тухайн төлөөлөгчид хамаарч болох бусад аливаа нөхцөл, шаардлагыг хангах эсэхээс бэлэн мөнгөөр олгох боломжтой эсэх хамаарна. Илгээгч Western Union-д хүлээн авагчийн сонгосон мөнгө хүлээн авах аргыг илгээгчийн сонгосон аргаас өөр байсан ч зөвшөөрөх эрх олгоно. Төлөөлөгч ихэнх тохиолдолд биеийн байцаалтын бичиг баримтыг шалгаж, хүлээн авагч нь мөн эсэхийг баталгаажуулсны дараа мөнгөн гүйлгээг хүлээн авах эрхтэй гэж үзсэн хүнд бэлэн мөнгөний гуйвуулгыг олгоно. Хүлээн авагчийн бөглөсөн маягтад чухал биш, жижиг бичиглэлийн алдаа байсан ч гэсэн ийм төлбөрийг олгож болно. Western Union болон түүний төлөөлөгч нь хүлээн авагчид холбогдох хаягийг баталгаажуулахдаа “Мөнгө илгээх” маягтыг “Мөнгө хүлээн авах” маягттай тулгаж харьцуулахгүй. Зарим газар хүлээн авагч гуйвуулсан мөнгийг бэлнээр хүлээн авахын тулд биеийн байцаалтаа үзүүлэх буюу шалгах асуултад хариулах, эсвэл хоёуланг нь хийх шаардлагатай болж магадгүй. Шалгах асуулт нь гүйлгээний аюулгүй байдлыг хангах нэмэлт зүйл биш бөгөөд үүнийг гүйлгээний хугацааг заах буюу хойшлуулахад ашиглаж болохгүй, зарим улсад хориглосон байдаг.

Холбогдох хуулиар мөнгө шилжүүлэх үйлчилгээ үзүүлэгчдийг зарим хувь хүн, улс оронтой бизнес хийхийг хориглодог. Western Union бүх гүйлгээг АНУ-ын Сангийн департаментын Гадаадын хөрөнгийн хяналтын хэлтэс (OFAC), Европын Холбоо зэрэг өөрсдийн бизнес хийдэг улс орны засгийн газруудын гаргаж өгсөн нэрсийн жагсаалттай тулгаж шалгах шаардлагатай. Хэрвээ жагсаалт дахь нэртэй тохирсон байж болзошгүй байвал Western Union тухайн тохирсон нэр нь холбогдох жагсаалт дахь хүний нэр мөн эсэхийг тогтоохын тулд гүйлгээг судалж шалгана. Зарим тохиолдолд харилцагч нэмэлт биеийн байцаалт эсвэл мэдээлэл гаргаж өгөх шаардлагатай болбол гүйлгээ саатахад хүрнэ. Энэ нь Western Union-ы хянаж дамжуулдаг бүх гүйлгээнд тавигддаг хууль зүйн шаардлага юм (үүний дотор АНУ-ын гаднаас эхтэй эсвэл АНУ-аас гадагшаа очих гуйвуулгууд).

ГУЙВУУЛГЫН ШИМТГЭЛ - Western Union илгээгчээс мөнгөн гуйвуулга хийх шимтгэлийг хэрхэн авдгийг тайлбарласан бичмэл мэдээллийг төлөөлөгчийн газарт ил харагдахуйц газар байрлуулах буюу эсхүл төлбөрийн даалгавар бичихээс нь өмнө илгээгчид харуулна. Мөнгө хүлээн авах улсын холбогдох хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол илгээгч мөнгөн гуйвуулгын бүх шимтгэлийг хариуцна. Зарим тохиолдолд мөнгөн гуйвуулгыг олгоход орон нутгийн татвар, үйлчилгээний хураамж ногдуулж болно.

ГАДААД ВАЛЮТ - Ердийн үед мөнгөн гуйвуулгыг хүлээн авсан улсын мөнгөн тэмдэгтээр олгоно (зарим улсад төлбөрийг зөвхөн АНУ-ын доллараар эсвэл өөр валютаар хийх боломжтой байна). Гуйвуулга бүрд ногдуулах гуйвуулгын шимтгэлээс гадна, хэрвээ илгээгчийн хүлээлгэн өгсөн мөнгөн тэмдэгт хүлээн авагчийн хүлээн авах мөнгөн тэмдэгт биш бол бүх мөнгөн дүнг Western Union-ы тухайн үеийн валютын ханшаар хөрвүүлнэ. Мөнгөн дүнг гуйвуулах үед хөрвүүлэх бөгөөд хүлээн авагч гүйлгээний маягт дээр заасан гадаад валютын мөнгөн дүнг хүлээн авна. Хүлээн авагчид мөнгийг олгох үед валютыг хөрвүүлэхийг шаарддаг хууль тогтоомж бүхий цөөн хэдэн улсад гүйлгээний маягт дээр заасан валютын ханш болон мөнгөн дүн мөнгө гуйвуулснаас хойш хүлээн авагч гуйвуулсан мөнгийг хүлээн авах хүртэл хугацаанд гарах валютын ханшны хэлбэлзлээс хамааран өөрчлөгдөж болно. Western Union валютын ханшийг тооцохдоо арилжааны банк хоорондын ханш дээр ашгийн зөрөө нэмж тооцно. Ихэнх валютын ханшийг дэлхийн санхүүгийн зах зээлийн тухайн хаалтын ханштай уялдуулан өдөрт хэд хэдэн удаа өөрчилнө. Холбогдох валютын ханш нь банк болон бусад санхүүгийн байгууллагын хооронд хэрэглэх нийтэд мэдээлсэн валютын арилжааны ханшнаас доогуур байж болно. Харилцагчдад санал болгосон валютын ханш болон Western Union-ы хүлээн авсан валютын ханшны хоорондох хоорондох аливаа зөрөөг Western Union (ба зарим тохиолдолд түүний төлөөлөгчид) гуйвуулгын шимтгэл дээрээ нэмж тооцон авна. Тодорхой зарим улсад мөнгө хүлээн авах валютын ханшны талаар нэмэлт мэдээлэл олж авахыг хүсвэл доорх утасны дугаараар холбогдох буюу www.westernunion.com гэсэн хаягаар манай вэбсайтыг үзнэ үү.

Төлбөрийг олон валютаар хийдэг улс орнуудад мөнгө илгээх ба хүлээн авах: Илгээгч мөнгө илгээх гүйлгээ хийх үедээ төлбөрийн валютаа сонгох ёстой. Гуйвуулгын шимтгэл болон Western Union (эсвэл түүний төлөөлөгч, гар утасны эсвэл дансны үйлчилгээ үзүүлэгч) гуйвуулсан мөнгийг гадаад валют руу хөрвүүлэх үедээ олох ашиг нь сонгосон төлбөрийн валютаас хамааран өөр өөр байж болно. Зарим улсад илгээгчийн сонгосон валютаас өөр валютаар мөнгийг хүлээн авах боломжтой байна. Western Union (эсвэл түүний төлөөлөгч, гар утасны эсвэл дансны үйлчилгээ үзүүлэгч) таны мөнгийг хүлээн авагчийн сонгосон валют руу хөрвүүлэхэд нэмэлт ашиг хийж болно.

ТУСГАЙ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

УТСААР МЭДЭГДЭХ: Ихэнх улсад мөнгөн гуйвуулгыг хүлээн авахад бэлэн болсныг хүлээн авагчид утсаар мэдэгддэг үйлчилгээг нэмэлт төлбөрөөр үзүүлдэг. ЗАРЛАГААР ХҮРГҮҮЛЭХ: Зарим улсад нэрийн эсвэл банкны чекийг сонгосон цэг рүү нэмэлт төлбөрөөр зарлагаар хүргүүлэх боломжтой. НЭМЭЛТ ЗУРВАС: Ихэнх улс руу илгээх мөнгөн гуйвуулгад нэмэлт төлбөрөөр нэмэлт зурвас оруулж болно.

SMS – Боломжтой үед Western Union (илгээгчид зориулж) хүлээн авагч гүйлгээг хүлээн авсан тухай эсвэл (хүлээн авагчид зориулж) мөнгийг хүлээн авахад бэлэн болсон тухай үнэ төлбөргүй SMS мэдэгдэл илгээхийг санал болгодог. Үйлчилгээ үзүүлэгчээс нэхэмжлэх хураамжийг илгээгч эсвэл хүлээн авагч дангаараа хариуцна. Хэрвээ холбогдох хуулиар зөвшөөрдөг бол илгээгч ба/эсвэл хүлээн авагчийн өгсөн гар утасны дугаар руу SMS илгээнэ. Western Union SMS зурвасыг хүргэхийн тулд гуравдагч этгээдийн гарц руу илгээнэ. Western Union SMS очихгүй байх тохиолдол болон өөрийнх нь өмчлөлийн системийн гадуур учрах техникийн доголдлыг хариуцахгүй.

ДАНСАНД СУУРИЛСАН ГУЙВУУЛГА – Боломжтой үед хүлээн авагч илгээгчийн гуйвуулсан мөнгийг гар утсаар, эсвэл банкны болон бусад дансаар хүлээн авсны төлөө нэмэлт шимтгэл төлж болно. Гуйвуулгыг дотоодын эсвэл тодорхой заасан гадаад валютын данс руу илгээх ёстой. Эс бөгөөс хүлээн авагч байгууллага гуйвуулсан мөнгийг өөрийн валютын ханшаар хөрвүүлэх буюу гүйлгээг хүлээн авахаас татгалзаж болно. Хүлээн авагчийн гар утасны үйлчилгээ, mWallet, банк эсвэл бусад дансны үйлчилгээ үзүүлэгчтэй хийсэн гэрээгээр дансыг зохицуулж, тэдгээрийн эрх, үүрэг, шимтгэл, мөнгөний хүртээмж, дансны хязгаарлалтыг тогтооно. Өгөгдсөн дансны дугаар (үүний дотор мобайл дансны хувьд гар утасны дугаар) нэр заасан хүлээн авагчийнх биш байх тохиолдолд гуйвуулгыг илгээгчийн өгсөн дансны дугаар руу оруулна. Western Union дансны ашиглалттай холбоотой шимтгэл төлбөрөөс орлого олж болно. Western Union аливаа шимтгэл төлбөр, гадаад валют руу хөрвүүлэх валютын арилжааны ханш, мөнгө хүлээн авах буюу дамжих санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдийн үйлдэл эсвэл эс үйлдлийн төлөө илгээгчийн өмнө хариуцлага хүлээхгүй.

БУЦААН ОЛГОХ – Хэрвээ хүлээн авагчид 45 хоногийн дотор төлбөрийг олгоогүй эсвэл дансанд нь оруулаагүй бол илгээгчийн бичгээр гаргасан хүсэлтэд үндэслэн Western Union мөнгөн гуйвуулгын үндсэн дүнг (буцаан олголтыг хийх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байх, энд дурдсан тухайн валютын ханшаар) буцаан олгоно. Хэрвээ сонгосон үйлчилгээний заасан хугацааны дотор мөнгөн гуйвуулгыг хүлээн авагчид олгох боломжгүй бол илгээгчийн бичгээр гаргасан хүсэлт дээр үндэслэн гуйвуулгын шимтгэлийг буцаан олгоно. Гэхдээ энэ нь мөнгө шилжүүлэхээр сонгосон цэгийн ажиллах цаг, мөнгөний хүртээмж, бусад нөхцөл, үүний дотор Western Union буюу түүний төлөөлөгчдийн хяналтаас гадуурх нөхцөл, жишээ нь цаг агаарын хүнд хэцүү нөхцөл эсвэл холбооны гэмтэл зэргээс хамаарна. Хэрвээ гуйвуулгыг илгээгчийн хүсэлтээр зогсоовол гуйвуулгын шимтгэлийг буцаан олгохгүй. Зарим мөнгөн гуйвуулгын төлбөрийг Америкийн Нэгдсэн Улс болон бусад улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу саатуулж болно. Хуулиар зөвшөөрсөн хэмжээнд Western Union илгээсэн огнооноос хойш нэг жилийн дотор хүлээн аваагүй мөнгөн гуйвуулгаас захиргааны төлбөр суутгаж болно.

ХАРИУЦЛАГА – WESTERN UNION-Ы МӨНГӨН ГУЙВУУЛГААР ТӨЛСӨН АЛИВАА БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРГЭЛТ ЭСВЭЛ ТОХИРОМЖТОЙ БАЙДАЛД WESTERN UNION БАТАЛГАА ӨГӨХГҮЙ. ИЛГЭЭГЧИЙН ГҮЙЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ НУУЦЛАЛТАЙ БАЙХ БӨГӨӨД ХҮЛЭЭН АВАГЧААС НЬ ӨӨР ЯМАР Ч ХҮНТЭЙ ХУВААЛЦАХ ЁСГҮЙ. ИЛГЭЭГЧИД ТАНИХГҮЙ ХҮН РҮҮ МӨНГӨ ИЛГЭЭХЭЭС БОЛГООМЖЛОХЫГ САНУУЛНА. ХЭРВЭЭ ИЛГЭЭГЧ ХҮЛЭЭН АВАГЧААС ӨӨР АЛИВАА ХҮНД ГҮЙЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЛИЙГ МЭДЭЭЛБЭЛ ЯМАР Ч ТОХИОЛДОЛД WESTERN UNION БОЛОН ТҮҮНИЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ. АЖИЛТАН ЭСВЭЛ АГЕНТЫН ХАЙХРАМЖГҮЙ БАЙДЛААС ШАЛТГААЛСАН ЭСЭХЭЭС ҮЛ ХАМААРАН ЭНЭХҮҮ МӨНГӨН ГУЙВУУЛГЫГ СААТУУЛАХ, ОЛГОХГҮЙ ЭСВЭЛ ДУТУУ ОЛГОХ ЯМАР Ч ТОХИОЛДОЛД WESTERN UNION БОЛОН ТҮҮНИЙ АГЕНТУУД 500 АМ.ДОЛЛАРТАЙ ТЭНЦЭХ МӨНГӨН ДҮНГЭЭС (МӨНГӨН ГУЙВУУЛГЫН ҮНДСЭН ДҮН БОЛОН ГУЙВУУЛГЫН ШИМТГЭЛИЙГ БУЦААН ОЛГОХООС ГАДНА) ИЛҮҮ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ. ЯМАР Ч ТОХИОЛДОЛД WESTERN UNION БОЛОН ТҮҮНИЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ШУУД БУС, ТУСГАЙ, ТОХИОЛДЛЫН ЭСВЭЛ ҮР ДАГАВРЫН ШИНЖТЭЙ ХОХИРЛЫН ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ. ДЭЭР ДУРДСАН ЭРХИЙН ХЯЗГААРЛАЛТЫГ ХҮЧИНГҮЙД ТООЦДОГ УЛСУУДАД WESTERN UNION БОЛОН ТҮҮНИЙ ТӨЛӨӨЛӨГЧИД НЬ ИЛТ ХАЙХРАМЖГҮЙ БАЙДАЛ ЭСВЭЛ САНААТАЙ ЗӨРЧЛИЙН УЛМААС УЧРУУЛСАН ХОХИРЛЫН ХАРИУЦЛАГААС ЧӨЛӨӨЛӨГДӨХГҮЙ.

Төлөөлөгч чек, кредит эсвэл дебит карт эсвэл бусад бэлэн бус төлбөрийн хэлбэрийг хүлээн авахад Western Union болон түүний агент тухайн төлбөрийн хэлбэрийг хүлээн авах боломжгүй болох тохиолдолд мөнгөн гуйвуулгыг хянан боловсруулах эсвэл олгох үүрэг хүлээхгүй, түүнчлэн ийнхүү хүлээн авах боломжгүй учраас мөнгөн гуйвуулгыг олгоогүйгээс учрах хохирлын төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй. Western Union эдгээр нөхцөл, болзол эсвэл санал болгосон үйлчилгээгээ урьдчилан мэдэгдэхгүйгээр өөрчлөх эрхийг хадгална. Western Union болон түүний төлөөлөгчид аливаа хүнд үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж болно.

МЭДЭЭЛЛИЙН ХАМГААЛАЛТ – Таны хувийн мэдээллийг Western Union холбогдох хуулийн дагуу боловсруулж, хянана. Та манай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэхдээ өгсөн хувийн мэдээлэл болон тантай тогтоосон харилцааны явцад цуглуулах буюу үүсгэсэн бусад мэдээллийг бид ашиглана. Үүнд мөнгөн гуйвуулга, нэхэмжлэхийн төлбөр, үнэнч хэрэглэгчийн буюу гишүүнчлэлийн хөтөлбөрийн мэдээлэл, манай үйлчилгээг урьд өмнө ашиглаж байсан түүх, маркетингийн сонголт зэрэг бусад үйлчилгээний мэдээлэл орно. Таны хүссэн үйлчилгээг үзүүлэх, түүнчлэн удирдлага, үйлчилгээ, мөнгө угаахын эсрэг, хууль сахин мөрдөх, хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх үйл ажиллагаа явуулах, таны мэдээллийг баталгаажуулах, өөрсдөд байгаа мэдээллээ шинжилж, судалсны үндсэн дээр хэрэглэгчдээ ойлгох, залилан, өр төлбөр, хулгайн хэргээс сэргийлэх, илрүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа сайжруулах, таны сонголтоос хамааран танд цахим шуудан, утас, шуудан, SMS болон бусад холбогдох сувгаар арилжааны мэдээлэл илгээхэд энэ мэдээллийг ашиглана.

Western Union бусад бүтээгдэхүүн, үйлчилгээ, таны бүртгүүлсэн давуу эрхийн ба/буюу урамшууллын хөтөлбөрөөс мэдээлэл цуглуулж, ашиглаж, хамтран ажилладаг бизнесүүдтэй хуваалцаж болно. Энэхүү мэдээллийг энэ хэсэгт заасан аливаа зорилгоор ашиглаж болно. Бид гүйлгээг хийхийн тулд таны өөр хүний талаар өгсөн мэдээлэл, үүний дотор манай үйлчилгээ хүлээн авагчийн тухай мэдээллийг эзэмшиж, хадгална. Та энэхүү мэдээллийг өгөхөөсөө өмнө нөгөө хүнээсээ энэ хэсэгт заасны дагуу энэхүү мэдээллийг ашиглах талаар мэдэгдэж, зөвшөөрлийг нь авсан байх үүрэгтэй. Энэхүү мэдээллийг өгөхгүй байж болох боловч гүйлгээг хийж, эдгээр үйлчилгээг танд үзүүлэхэд шаардагдана. Үүнгүй бол Western Union мөнгөн гуйвуулга эсвэл төлбөрийн үйлчилгээг гүйцэтгэх, хэрэглэгчид дөхөм үйл ажиллагаа хэрэгжүүлэх буюу бусад хүссэн үйлчилгээг үзүүлэх боломжгүй болно.

Бид өөрсдийн эзэмшиж буй мэдээллийг энэ хэсэгт заасан зорилгоор мэдээллийг анх цуглуулсан эсвэл үүсгэсэн улсаас өөр улс оронд байрлах талуудад, үүний дотор Америкийн Нэгдсэн Улс дахь салбаруудад өгч болно. Дамжуулах мэдээллийн төрлүүдэд хувь хүнийг таних боломжтой мэдээлэл, холбоо барих мэдээлэл, мөнгөн гуйвуулгатай холбоотой мэдээлэл, гүйлгээний түүх болон таны гаргаж өгсөн аливаа бусад мэдээлэл орно. Бид мөн мөнгөн гуйвуулга хийхэд тусламж авах, ирээдүйд үйлчилгээ авах эсвэл энэ хэсэгт заасан аливаа үндэслэл, зорилгоор бусад байгууллага, албан ёсны зөвшөөрөл бүхий үйлчилгээ үзүүлэгчдэд, үүний дотор манай бизнесийн үйл ажиллагаанд тусалдаг байгууллагуудад мэдээлэл өгч болно. Бид таны өгсөн мэдээлэл дээр бусад бизнес, хувь хүнээс авсан мэдээлэл, үүний дотор таны өгсөн мэдээллийн үнэн зөв эсэхийг баталгаажуулах мэдээлэл нэмж болно. Western Union болон манай дэлхий даяарх салбарууд таны хувийн мэдээллийг, үүний дотор (гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй) таны нэр, харилцагчийн ID дугаар, хаяг, банкны дансны мэдээллийг, (i) дотоодын эсвэл гадаадын хууль тогтоомж эсвэл хуулийн хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу шаардагдах тохиолдолд эсвэл (ii) хууль сахиулах байгууллага эсвэл засгийн газрын бусад албан тушаалтанд (үүний дотор тухайн улс, Америкийн Нэгдсэн Улс болон бусад улсын) гэмт хэрэг, үүний дотор мөнгө угаах болон түүнтэй холбоотой гэмт үйлдлийг илрүүлэх, мөрдөн байцаах, яллах, таслан зогсоох зорилгоор задруулж болох бөгөөд хүлээн авагч тал энэхүү мэдээллийг цааш нь дээр дурдсан болон бусад холбогдох зорилгоор задруулж болно.

Та мэдээллийнхээ нэг хувийг үзэж, авахыг хүсэх эрхтэй бөгөөд бид үүнийг гаргаж өгөхдөө бага хэмжээний төлбөр авч болно. Та мөн бүрэн биш, үнэн зөв бус эсвэл хуучирсан мэдээллийг засаж, арилгах буюу ашиглалтыг нь хязгаарлаж болно. Үйлчилгээг гүйцэтгэхэд эсвэл хууль, тогтоомжоор тухайн мэдээлэл шаардагдаагүй тохиолдолд та хэдийд ч хууль ёсны үндэслэлээр мэдээллээ ашиглуулахаас татгалзаж болно. Хэрвээ та эдгээр эрхээ эдлэхийг хүсвэл эсвэл Western Union-оос арилжааны мэдээлэл цаашид хүлээн авахыг хүсэхгүй бол ердийн ажлын цагаар доорх дугаараар Western Union руу залгана уу.

ГЭРЭЭ БА ХАРИЛЦАГЧТАЙ ХАРИЛЦАХ – Бид илгээгчтэй гэрээ байгуулдаг. Бид бусад ямар ч талын өмнө, үүний дотор илгээгчийг төлөөлж мөнгө илгээсэн талын өмнө үүрэг хүлээхгүй. Хэрвээ та үйлчилгээнд сэтгэл ханамжгүй байвал доорх дугаараар холбогдох хэрэгтэй. Төлөөлөгч таны асуудлыг шударга бөгөөд хурдан шуурхай шалгана.

Western Union Money Transfer үйлчилгээг Америкийн Нэгдсэн Улсад бүртгэлтэй “Western Union Financial Services, Inc.” компани (арилжааны үйлчилгээний гүйлгээ) болон Ирландад бүртгэлтэй “Western Union International Limited” компани (мөнгөн гуйвуулга) албан ёсны зөвшөөрөлтэй төлөөлөгчид болон итгэмжлэгдэгчдийн сүлжээгээрээ дамжуулан үзүүлдэг.

Зохиогчийн эрх 2005-2018 WESTERN UNION HOLDINGS, INC. Зохиогчийн бүх эрх хамгаалагдсан. 2018 оны 2 дугаар сард нэмэлт өөрчлөлт оруулсан